1765 ХҮҮХЭД АМНЫ ХӨНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДСАНААС 1152 ХҮҮХЭД НЬ ЭРҮҮЛ ШҮДТЭЙ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/12/05

 

Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 2017-2021 онд “Эрүүл шүд аян”-ыг зарласан. 

Тус аяны хүрээнд Дезерет олон улсын энэрлийн байгууллагатай хамран ажиллаж, 2017 оны 11 дүгээр сард Сайншанд сумын 12 цэцэрлэг  дээр шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг хийгээд байна.

Америкийн шүдний их эмч Ларсэн Клайд болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч хамтран нийт 1765 хүүхдийг амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бол эрүүл  шүдтэй 1152,  шүдний цооролттой 613 хүүхэд, үүнээс 200 хүүхдийн шүдийг эмчилсэн байна.

Мөн 862  эцэг эх болон багш нарт амны хөндийн эрүүл ахуйн талаар  сургалт зохион байгууллаа.  

Цаашид тус аяны хүрээд аймгийн хэмжээний ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх явуулын үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.