1000 ДААМЧДЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/06/09

 

“Хүний хөгжлийг дэмжих жил”, “Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жил”-ийн ойн хүрээнд иргэдийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, биеийн тамир, спортоор хичээллэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, оюуны спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дорноговь-1000” буудалт даамын олон хотын нээлттэй тэмцээн өнөөдөр /2018.06.09/ эхэллээ.

“Дорноговь-1000” буудалт даамын олон хотын нээлттэй тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1000 тамирчин 7 насны ангиллаар оролцож байгаагаас Олон Улсын Их мастер 6, Олон Улсын болон дэлхийн даамын холбооны мастер, дэд мастер 15, Монгол улсын спортын мастер 14, дэд мастер 24 тамирчин оролцож байна.

Нээлтийн арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд оролцож, амжилтаар манлайлсан багш, дасгалжуулагч, тамирчдад аймгийн Засаг даргын Өргөмжлөл, спортын дэд мастер, спортын мастеруудын үнэмлэх тэмдэгтийг гардуулсан юм.