ӨСВӨРИЙН БҮЖИГЧДИЙН УЛСЫН XIV НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/11/06

 

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, "Зууны манлай бүжиг дэглээч" Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын XIV наадам 2018 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сайншанд хотод болж, өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд гоцлол бүжиг /эрэгтэй, эмэгтэй/ /6-10 нас/, /11-15 нас/, хамтлаг бүжиг /бага, дунд, ахлах/ -ийн төрлөөр 9 аймаг, нийслэлийн 4 дүүргийн нийт 310 гаруй өсвөрийн авьяастнууд оролцож, ЭРЭГТЭЙ /6-10 нас/ ангилалд, 
1-Р БАЙРТ- УБ хот нийслэлийн Баянзүрх дүүргийн Баянзүрх цогцолбор сургуулийн сурагч Оюун-Эрдэнийн Төгөлдөр 
2-Р БАЙРТ- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Цогтбаатарын Анхбаяр 
3-Р БАЙРТ- Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Мэндбаярын Маргад-Эрдэнэ 
ЭМЭГТЭЙ /6-10 нас/ ангилалд, 
1-Р БАЙРТ- Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 3-р сургуулийн сурагч Гансүхийн Энгүүн 
2-Р БАЙРТ- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЕБ-ын сургуулийн сурагч Цээлхүүгийн Эрхсаран 
3-Р БАЙРТ "Саруул дэнж" бүжгийн дугуйлангийн суралцагч Отгонбаярын Мишээл
ЭРЭГТЭЙ /11-15 нас/ ангилалд, 
1-Р БАЙРТ- "МAGIC DANCE" бүжгийн дугуйлангийн Ядамсүрэнгийн Түмэн-Эрдэнэ 
2-Р БАЙРТ- Дорноговь аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Алтантулга Даваажаргал 
3-Р БАЙРТ- УБ хот Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЕБ-ын 120-р сургуулийн сурагч Банзрагч Энх-Амар 
ЭМЭГТЭЙ /11-15 нас/ ангилалд, 
1-Р БАЙРТ- Дорноговь аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Мөнхчулууны Энхжин 
2-Р БАЙРТ- Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Отгонбаярын Амгалан 
3-Р БАЙРТ- Дорноговь аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Эрдэнэбаярын Энхсаруул

Хамтлаг бүжгийн төрөлд, 
/БАГА НАС/ 
1-Р БАЙРТ- УБ хот Нийслэлийн Баянзүрх дүүргийн өсвөрийн бүжигчдийн "Их боржигоны удам" хамтлаг 
2-Р БАЙРТ- "Саруул дэнж" бүжгийн дугуйлангийн хамтлаг
3-Р БАЙРТ- Булган аймгийн өсвөрийн бүжигчдийн "Хөх толбот" хамтлаг 
/ДУНД НАС/ 
1-Р БАЙРТ- УБ хот Нийслэлийн Багануур дүүргийн "Гүн галуутай" цогцолбор сургуулийн "Сорхугтани" хамтлаг 
2-Р БАЙРТ- Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 5-р сургуулийн "Хутагтын дэг" хамтлаг 
3-Р БАЙРТ- УБ хот Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тэргүүний "Эрдмийн хөтөч" 58-р цогцолбор сургуулийн "Болор шигтгээ" хамтлаг 
/АХЛАХ НАС/
1-Р БАЙРТ- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБ-ын 1-р сургуулийн "Говийн уянга-Борхойн дэг" хамтлаг 
2-Р БАЙРТ- Дорноговь аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн "Говийн уянга-6" хамтлаг 
3-Р БАЙРТ- УБ хот Нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Монгол" 3-р сургуулийн "Төвөргөөн" хамтлаг тус тус шилдгээр шалгарлаа.