Өргөн сум
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2014/09/26

 ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Дорноговь аймгийн Өргөн сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу. Баянмөнх, Сүмийнбулаг, Сүмбэр, Сэнж гэсэн 4 анхан шатны нэгж болох багтай. Суманд нийт 1921 хүн 2013 оны эцэст тоологдсоноос 980 эрэгтэй, 938 эмэгтэй байна. Манай сум нь Их говийн зоригтний өлгий нутаг гэдгээрээ алдартай.

Манай сум нь Дорноговь аймгийн зүүн урд талд байрладаг. Сумынхаа зүүн урд талаар БНХАУ-тай 69 км газраар  хиллэдэг. Урд талаараа тус аймгийн Эрдэнэ , зүүн талаараа Сүхбаатар аймгийн  Баяндэлгэр , хойд талаараа өөрийн аймгийн Алтанширээ , баруун  талаараа өөрийн аймгийн Улаанбадрах болон Сайншанд сумдтай тус тус хиллэдэг. Өргөн сум нь

  • Улаанбаатар хотоос 507 км
  • Аймгийн төвөөс 60 км
  • БНХАУ-ын хилээс 230 км-т оршдог.

БАЙГАЛЬ ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ

Далайн түвшингээс дээш 1000 м өргөгдсөн. Газарзүйн хувьд говийн бүсэд багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод, тал хээр хосолсон байгалийн бүтэцтэй. Мал аж ахуй голлон эрхэлдэг.

ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ

Зундаа хур бороо элбэг, өвөл өнтэй сайхан болдог. Хавар, намартаа салхины эрч 5-10 м/сек байдаг.

МАЛЫН СҮРГИЙН БҮТЭЦ

2013 оны эцэст манай сум нь 96802 толгой мал тоолуулан төрөл бүр дээрээ өссөн үзүүлэлт гарсан байна. Нийт малын 1.1 хувийг тэмээ, 7.2 хувийг адуу, 4.6 хувийг үхэр, 42.8 хувийг хонь, 43.7 хувийг ямаа тус тус эзлэж байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1940 онд байгуулагдсан. Хичээлийн байр нь 1974 онд баригдсан, 250 хүүхдийн хүчин чадалтай одоогоор  247 хүүхэд суралцаж, 30 багш,  ажиллагсадтайгаар ерөнхий боловсролын үйл ажиллагаа явуулж байна. 

ЦЭЦЭРЛЭГ

1956 онд байгуулагдсан.                            Удирдах - 1, гүйцэтгэх - 4, үйлчилгээний - 6 ажилтантай , 68 хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Сумын эрүүл мэндийн төв  нь 1940 онд байгуулагдсан. 73 жилийн түүхтэй эмнэлэг.   Тус эмнэлэг нь их эмч -1, дүн бүртгэгч их эмч-1, багийн бага эмч-3, эх баригч бага эмч-1, вакцинатор бага эмч-1, сувилагч-5, тогооч-1, үйлчлэгч-2, жолооч-1 ня-бо-1 гэсэн нийт 17 орон тоотойгоор эрүүл мэндийн үйл ажиллагааг явуулж байна.

СОЁЛЫН ТӨВ

Соёлын  төвийн  барилга 1991 онд ард түмний   хандиваар  баригдсан.  Соёлын   төв  нь  эрхлэгч,  бүжгийн  багш,  хөгжмийн  багш, номын  санч,  үйлчлэгчгэсэн  5 оронтоотойгоор  соёл урлагийн   үйл  ажилллагааг  явуулдаг.



2015 cialis coupon coupon for prescriptions printable coupons for cialis
amoxicillin amoxillin saft amoxil 500
jasmine tridevil realtycollective.com jasmine thompson
amoxiclav site amoxicillin 750
cardura compendium davidspot.com carduran
clopidogrel bloedverdunner clopidogrel maagbescherming clopidogrel 75
procyclidine yovi.info procyclidine dosage