ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 90 ГАРУЙ НАСАНД ХҮРЭГЧИД, 40 ГАРУЙ ӨСВӨРИЙН ХАРВААЧИД ОРОЛЦЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/30

 

Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Сайншанд сум байгуулагдсаны 57 жилийн баяр наадмын үндэсний сурын харваанд 90 насанд хүрэгчид, 40 гаруй өсвөрийн харваачид  оролцлоо.

Насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд: Тэргүүн байрт 30 оноогоор Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, аймгийн Үндэсний сурын харваач, спортын дэд мастер Ө.Түвшинбаяр, дэд байрт 29 оноогоор Багануур дүүргийн “Уурхайчин баг”-ийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер Г.Амарсайхан, гутгаар байрт 28 оноогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер М.Лхагва-Очир, дөрөвдүгээр байрт 25 оноогоор Багануур дүүргийн “Уурхайчин баг”-ийн тамирчин, спортын мастер Г.Ариунболд, тавдугаар байрт 25 оноогоор Говьсүмбэр аймгийн “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач, спортын дэд мастер М.Самдандорж удааллаа.

Насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд: Тэргүүн байрт 34 оноогоор Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач Д.Дэмбэрэлсүрэн, дэд байрт 31 оноогоор Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач, спортын дэд мастер Б.Мөнхгөнчимэг, гутгаар байрт 29 оноогоор Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Т.Дуламсүрэн, дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач, спортын мастер Ж.Норжмаа, тавдугаар байрт 26 оноогоор Говьсүмбэр аймгийн “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач, Х.Мөнхзолбоо нар

Өсвөрийн эрэгтэй төрөлд:  Тэргүүн байрт 17 оноогоор Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЕБ-ын сургуулийн 8а ангийн сургач С.Буяндорж, дэд байрт 15 оноогоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ЕБС-ын 9а ангийн сурагч О.Энхжагар, гутгаар байрт 15 оноогоор Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЕБ-ын сургуулийн 7б ангийн сурагч С.Баяржавхлан, дөрөвдүгээр байрт 14 оноогоор Дорноговь аймгийн өргөн сумын ЕБС-ын 7б ангийн сурагч С.Баяржавхлан, тавдугаар байрт 13 оноогоор Багануур дүүргийн ЕБ-ын 95-р сургуулийн 12з ангийн сурагч , Уурхайчин багийн тамирчин Г.Бат-Эрдэнэ шалгарлаа.

Өсвөрийн эмэгтэй төрөлд:  Тэргүүн байрт 25 оноогоор Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 2-р сургуулийн 9в ангийн сурагч Б.Ану,  дэд байрт 22 оноогоор Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЕБ-ын сургуулийн 8а ангийн сурагч О.Мөнхбаясгалан, гутгаар байрт 21 оноогоор Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЕБ-ын сургуулийн 8а ангийн сурагч С.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт 20 оноогоор Багануур дүүргийн Боловсрол цогцолборын 11-р ангийн сурагч , Уурхайчин багийн тамирчин А.Халиун, Тавдугаар байрт 19 оноогоор Говьсүмбэр аймгийн ЕБ-ын 5-р сургуулийн 12а ангийн сурагч,  “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач Б.Баярбат нар шалгарлаа.