“ҮЛЭМЖИЙН ЧАНАР” ДУУНЫ ОЛОН УЛСЫН АНХДУГААР НААДАМ БОЛНО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/06/12

Нутаг орны түүх соёл, өв уламжлал ёс заншлыг уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Их Соён Гэгээрүүлэгч Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойн хүрээнд “Үлэмжийн чанар” дууны Олон улсын анхдугаар наадмыг 2018 оны 06 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Сайншанд хотод зохион байгуулах тул иргэд та бүхнийг ирж сонирхохыг урьж байна