Эрх бүхий албан тушаалтан, ХАСХОМ мэдүүлэгч нарт сургалт зохион байгуулна
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/01/12

Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ыг хэрэгжүүлэх, сурталчлах зорилгоор Авлигатай тэмцэх газар, Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09.00 минутад аймгийн “Саран хөхөө” театрт Эрх бүхий албан тушаалтан, ХАСХОМ мэдүүлэгч нарт сургалт зохион байгуулна.

Сургалтыг дараах чиглэлээр зохион байгуулна:

1. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг гардаг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар ,

2. Мэдүүлэг гаргагчийн үүрэг, хувийн ашиг сонирхлыг мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт, үүрэг, хариуцлагын талаар заавар, зөвлөмж өгөх,

3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10ш1 дүгээр зүйлд орсон нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Засгийн газраас оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан эрх бүхий албан тушаалтан болон мэдүүлэг гаргагч нарыг мэдээллээр хангах, заавар , зөвлөмж өгөх

4. Мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан нэгдсэн сургалт зохион байгуулж, заавар, зөвлөмж өгөх,

5. Авлигын эсрэг сурталчилгааны материал болон гарын авлагыг түгээх

ШИНЭ МЭДЭЭ