ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 800 ОНОО АВСАН СУРАГЧ, БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ УРАМШУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/10
Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны /2016-2020/ хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн онцлогт тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг аймгийн удирдлагууд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
2017-2018 оны хичээлийн жилд Сайншанд сумын ЕБ-ын I сургуулийн сурагч Энхжаргалын Түвшинцэнд Математикийн хичээлээр, Алтангэрэлийн Буянтогтох Нийгмийн хичээлээр, ЕБ-ын II сургуулийн сурагч Лувсангийн Мөнхбаясгалан Монгол хэлний хичээлээр тус тус 800 оноо авч, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сурагчдыг 1 сая төгрөгөөр, бэлтгэсэн багш Б.Бадарч, Г.Ганбаяр, Б.Мөнхчимэг нарыг тус тус 500 мянган төгрөгөөр урамшуулан цаашдын сурах үйлсэд амжилт хүссэн юм.