ЭЕШ-Д 400 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ОНОО АВСАН СУРАГЧИД ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/03/09


2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өнөөдөр /2018.03.06/ Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаярыг хүлээн авч уулзлаа.
Замын-Үүд суманд холимог тээврийн ачааны нэгдсэн терминал, логистикийн төвийг энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулж байгаатай холбогдуулан Механик, тээврийн сургуульд орон нутгаас орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан инженерийн арга ухаан, технологийг хөгжүүлэх, чадвартай хүний нөөцийг бэлдэх бөгөөд ЭЕШ-д 400 болон түүнээс дээш оноо авсан сурагчид элсэн суралцахад боломжтой юм.