ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/11/01

 

Эрхэм зорилго:

            Хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж ул мөр, эд мөрийн баримтад дэвшилтэд технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашигланшинжилгээ хийж, хууль шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт гаргана.

Чиг үүрэг:

            Аймгийн шүүхийн шинжилгээний алба нь харъяа нутаг дэвсгэртээ болон шаардлагатай тохиолдолд хил залгаа аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэргийн газрын үзлэгт оролцож  ул, мөр эд мөрийн баримт илрүүлж, бэхжүүлж, цогцост үзлэг хийх, эрүү, иргэний болон шаардлагатай тохиолдолд захиргааны хэргийн холбогдолтой баримт сэлтэд анхан шатны үзлэг, шинжилгээ, магадлагаа хийж дүгнэлт гаргах үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Түүхэн товчоон:

            Дорноговь аймгийн цагдаагийн газрын эрүүгийн албанд харьяалуулан 1988 онд криминалистикийн шинжээч-1, Замын-Үүдийн цагдаагийн тасагт 2001 оноос криминалистикийн шинжээч-1 орон тоог баталснаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн түүхэн замналтай билээ. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймагт 2009 оны 1-р сард Шүүхийн шинжилгээний албыг албаны дарга, нягтлан бодогч, криминалистикийн шинжээч-1, шинжээч эмч-1, гарын хээний санч-1 туслах ажилтан-1, Замын-Үүдийн хэсгийн дарга, криминалистикийн шинжээч-1 шинжээч эмч-1 нийт 9 орон тоо бүтэцтэйгээр баталж үйл ажиллагаагаа эхэлсэн болно.

Бүтэц орон тоо:

            Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний алба нь Хууль зүйн сайдын 2013 онд баталсанбүтэц орон тоогоор тус алба нь аймгийн төвдөө 8, замын үүдийн хэсэгт 4 орон тоотой. Аймгийн төвд албаны дарга-1, нягтлан бодогч-1 криминалистикийн шинжээч-3, шинжээч эмч-1 туслах ажилтан-1 гарын хээний санч-1, Замийн үүдийн хэсэгт криминалистикийн шинжээч-2, шинжээч эмч-1 туслах ажилтан-1 үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна.

           

 

Хаяг: Дорноговь аймаг сайншанд сум 6-р баг

Утас: 70523993

Факс: 70523993

Е-mail: dornogovi.nifs.@yahoo.com