ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/01/11


Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 09, 10-ны өдрийн зөвлөлийн хурлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүн, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, 2018 оны аймгийн хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг тодруулах, Хадлан тэжээл болзолт уралдааны дүн, 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны цаглабар төлөвлөгөөг батлах талаар хэлэлцүүллээ.

 

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮДЭД ХИЙСЭН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ДҮН:
Аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/802 дугаар захирамжаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаанд “Боловсролын тухай хууль”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль” тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэд сургалтын орчин, боловсролын үйлчилгээний чанарын талаар хяналт, шалгалтыг зохион байгуулсан байна.

 

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ: Монгол Улсын Засгийн газрын 89 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу нийт 10 төрлийн 123 Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 198 заалтын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, жилийн эцсийн байдлаар дунджаар 93.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

“ХАДЛАН ТЭЖЭЭЛ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН: 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Хадлан тэжээл” болзолт уралдаанд идэвх, санаачилгатай оролцсон сум, малчин өрхийг шалгарууллаа. “Идэвх санаачилга гарган ажилласан сум” –аар Сайншанд, Улаанбадрах сумд, “Идэвх санаачилга гарган ажилласан малчин”-аар Даланжаргалан сумын иргэн Н.Болдбаатар, Улаанбадрах сум ын иргэн Б.Чинбат, Сайншанд сумын иргэн Д.Чулуунбаатар нар шалгарлаа.

2018 ОНЫ АЙМГИЙН “АВАРГА МАЛЧИН”, “АЛДАРТ УЯАЧ”, “АВАРГА СААЛЬЧИН”, “АВАРГА ТЭМЭЭЧИН” ТОДРУУЛЛАА
Мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хөдөө аж ахуйн салбар дахь төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний малчид, уяачидаа тодрууллаа.

 

“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар Айраг сумын малчин Дэлгэрсуурийн Баттүвшин, Ухнын Долгоржав, Дэрэмийн Батдорж, Алтанширээ сумын малчин Шоовдорын Хүрэлбаатар, Чүлтэмийн Даваажав, Дамбадаржаагийн Алтанхуяг, Даланжаргалан сумын малчин Норовсамбуугийн Дэлгэрцогт, Норовсамбуугийн Буяндэлгэр, Дашцэрэнгийн Чинбат, Балжиннямын Мэндбаяр, Цэрэнпилийн Идэр, Дэлгэрэх сумын малчин Ламзавын Бат-Эрдэнэ, Намсрайн Отгонбаатар, Ухнын Бат-Эрдэнэ, Доржийн Баасанхүү, Ухнын Жигжидсүрэн, Иххэт сумын малчин Бямбаагийн Энх-Амгалан, Цэрэннадмидын Дамдин-Очир, Мандах сумын малчин Халзан-Ухнын Олдохбаяр, Баатарын Алтанбаяр, Мөнхзавын Базаргарьд, Пүрэвжамцын Баярхүү, Өргөн сумын малчин Чинзоригийн Эрдэнэбаяр, Должинсүрэнгийн Эрдэнэбат, Ухнын Пүрэвдорж, Цэдэвийн Батчулуун, Хүрэлийн Мэндбаяр, Сайхандулаан сумын малчин Ухнын Батцэнгэл, Ухнын Отгонбилэг, Жамбын Төмөр, Улаанбадрах сумын малчин Гааноровын Ариунболд, Баатарын Ганбаатар, Паашкагийн Дэлгэрсайхан, Хатанбулаг сумын малчин Сумьяагийн Улсболд, Батжаргалын Мөнхболд, Цэрэндоржийн Түвшинзаяа, Хөвсгөл сумын малчин Цоодолын Эрдэнэбат, Хандсожилийн Цогт-Очир, Гүнгэрэгийн Мөнхбат, Эрдэнэ сумын малчин Даваажавын Баасан, Доржийн Ганзориг, Цэвээнжавын Энхбаяр, Хандсүрэнгийн Ганхуяг, Саранчимэгийн Мэндбаяр, Сайншанд сумын малчин Лувсандоржийн Очирхуяг, Навганы Хишигбат, Чинбатын Чинзүрх, Шархүүгийн Ганбат, Болдын Батзориг, Замын-Үүд сумын малчин Балдандоржийн Ганзориг нар,

“АЙМГИЙН АВАРГА ТЭМЭЭЧИН”-ээр Айраг сумын малчин Сайжрахын Түмэнбаяр, Мандах сумын малчин Өлгийтийн Оюунчулуун, Эрдэнэ сумын малчин Цэрэндолгорын Цэрэнбальдир, Хатанбулаг сумын малчин Муужаалын Батхүү, Хөвсгөл сумын малчин Дунчамын Эрдэнэтогтох, Замын-Үүд сумын малчин Тангадын Доржсүрэн нар,

“АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН“- аар Иххэт сумын малчин Дашдуламын Туяа,

“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ”-аар Айраг сумын уяач Загдын Лхагвасүрэн, Бямбажавын Баярцолмон, Батцэрэнгийн Баасансүрэн, Пунцагийн Равдангүр, Самдангийн Баярсайхан, Даланжаргалан сумын уяач Эрдэнэцогтын Чулуунзүрх, Дэлгэрэх сумын уяач Баатарын Ганболд, Иххэт сумын уяач Төмөрбаатарын Ууганбаатар, Мандах сумын уяач Рэгзэнгийн Энхтайван, Батмөнхийн Галхүү, Өргөн сумын уяач Радаагийн Батчулуун, Жанчивдоржийн Баяржаргал, Маамын Батбаяр, Сайхандулаан сумын уяач Цэвээноржийн Ганбат, Улаанбадрах сумын уяач Алтансүхийн Дашням, Эрдэнэ сумын уяач Дашдэлэгийн Бат-Өлзий, Мөнхтүвшингийн Буянхишиг, Маамын Батболд, Алтанцэцэгийн Төмөр-Очир, Өвгөний Батсуурь, Сайншанд сумын уяач Баттулгын Батболд, Доржсэмбийн Батмөнх, Замын-Үүд сумын уяач Лхагвын Цэдэндорж, Лхагвын Амарсанаа, Цэнд-Очирын Цэвээндорж нар тодорлоо.