ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/09/11
Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын хэлэлцүүлгийг 2018 оны 09 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Сайншанд суманд хувийн хэвшил, ажил олгогчийн төлөөлөл нийт 70 гаруй төлөөлөл хамруулан зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийн зорилго нь хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах замаар хүн амын амьжиргааны байдлыг сайжруулах боломж бололцоог зөвлөлдөн хэлэлцэх, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудад орох нэмэлт өөрчлөлт болон хуулийн үзэл баримтлалаар бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд болон хувийн хэвшлийнхнээр хэлэлцүүлэн санал авч хуулийн төсөлд тусгах юм.