"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АХМАД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ТӨВ"-ИЙГ АШИГЛАЛТАД ОРЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/12/05


Аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хүн амын хөгжлийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд баталгаатай, хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилгүйдлийн түвшинг бууруулах" зорилтын хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад эмэгтэйчүүдийн хөгжлийн нэгдсэн төв"-ийг аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын байгуулсан "Дорноговь Их хөгжил сан" ТББ-ын 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 2-р багт барьж ашиглалтад орууллаа.

Аймгийн хэмжээнд 1981 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 4500 ахмад настан, 10 гаруй мянган бага орлоготой эмэгтэйчүүд байгаа бөгөөд тус иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй, иргэд, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийг нэг дор нь цогц байдлаар шийдэж, санхүү, хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах юм.