ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД 128 БӨХ БАРИЛДЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/30


Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Сайншанд сум байгуулагдсаны 57 жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага А.Цацабшир тэргүүтэй 128 бөх зодоглож, наадамчин олныхоо өмнө зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа.

Хүчит бөхийн барилдаанд улсын харцага А.Цацавшир түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэж, улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Л.Цэрэнтогтох нар шөвгөрлөө.

Мөн өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаснаас, сумын заан А.Ариун-Эрдэнэ түрүүлж, Сумын начин Г.Түвшинтөр үзүүрлэж, залуу бөх Г.Өлзийхутаг, Ч.Анхбаяр нар шөвгөрлөө.