ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 82 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/04/12

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн 13 яам, 21 аймгийн Орон нутгийн өмчийн газар, бусад 19 газар нийт худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг эрх бүхий 54 этгээдэд 2018 онд худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд Сангийн сайдын өгсөн үнэлгээний дүн гарсан байна. 
Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь 2018 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд 86,7%-иар сайн үнэлэгдэж улсын хэмжээнд 5 дугаар байранд орсон байна.
Мөн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 46.4 тэрбум төгрөгийн 105 төсөл арга хэмжээ тусгагдсан. 
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 34,0 тэрбум төгрөгийн 86 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж, төлөвлөгөөний явц 82 хувийн биелэлттэй байна.