"ХИЙН ДАСГАЛ"-ЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/29

 Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газраас  халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, хийн дасгалыг олон нийтэд түгээх дэлгэрүүлэх, дасгалаар хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хийн дасгал”-ын аварга шалгаруулах тэмцээнийг  зохион байгууллаа.

Энэ жилийн тэмцээнд 18-45 нас, 45-аас дээш нас гэсэн 2 ангилалд залуучуудын 11 баг, ахмадын 7 баг, нийт 18 багийн 180 гаруй тамирчид оролцлоо.

Ахмадын ангилалад тэргүүн байрыг Мандах сумын Р.Адилгүй ахлагчтай "Сэтгэл зүтгэл" баг, дэд байрыг УАУРСТ-ийн И.Баярсайхан ахлагчтай "Арга билэг" баг, гутгаар байрыг Иххэт сумын Б.Ширчмаа ахлагчтай "Ахмадын золбоо" баг тус тус эзэллээ.

Залуучуудын ангилалд тэргүүн байрыг Нэгдсэн эмнэлгийн П.Нямгарав ахлагчтай "Энэрэхүй" баг, дэд байрыг Дэлгэрэх сумын А.Ширчинсүрэн ахлагчтай "Ариусахуй" баг, гутгаар байрыг Алтанширээ сумын М.Энхмаа ахлагчтай "Энэрэл" баг эзэллээ.

Тэмцээний 2 насны ангилалд шилдэг тамирчнаар Мандах сумын Р.Адилгүй, Дэлгэрэх сумын А.Ширчинсүрэн нар шалгарлаа.