“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСООС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ”, “ДЭГДЭМХИЙ ХИЙ УУСГАГЧ БОДИСУУДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ ХОР ХӨНӨӨЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/03/14


Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэдийн газар, Монгол улсын Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэгтэй хамтран Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын болон иргэдийн төлөөлөлд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Боловсрол судлалын доктор, профессор Ш. Лхагвасүрэн удирдан зохион байгуулав.
Сургалтанд нийт 419 хүн хамрагдсан бөгөөд аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон Шүүх, ШШГГ, МХГ, Гаалийн газар, ЭМГ, ГБХЗХГ, Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, захирал, нийгмийн ажилтан, эмч, Сайншанд сумын 6 багийн Засаг даргын ажлын алба, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар оролцлоо.