"ХАДЛАН ТЭЖЭЭЛ" БОЛЗОЛТ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУМ БОЛОН МАЛЧИДЫГ ШАГНАЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/02/02

 

Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан "Хадлан тэжээл" болзолт уралдаанд идэвх, санаачилга гарган ажилласан сум болон малчидыг шагнаж, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уралдаанд идэвх санаачилга гарган ажилласан сумаар 1-р байр Сайншанд сум, 2-р байр Улаанбадрах сум шалгарсан бол идэвх санаачилга гарган ажилласан малчидаас Даланжаргалан сумын малчин Н.Болдбаатар түрүүлж, Улаанбадрах сумын малчин Б.Чинбат, Сайншанд сумын малчин Д.Чулуунбаатар нар удаах байрыг эзэллээ.