ХАВРЫН МОД ТАРИАЛАЛТАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, МОДЫГ ТАРЬЖ УРГУУЛСАН, АРЧИЛЖ ХАМГААЛАН ТОРДОЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫГ УРАМШУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/10
Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны 11-р хуралдаанаар хаврын мод тариалалтад идэвхтэй оролцсон иргэн аж ахуйн нэгжүүдийг урамшуулахаар шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн дагуу Тохижилт Сайншанд-Хот тохижилтын газрын 84 ажилтныг мөнгөн урамшууллаар шагнаж, иргэн Ц.Ариунбаяр, Б.Буянжав, О.Буянтогтох, Г.Жаргалсайхан, Ш.Очирсүх нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Дашрамд дурдахад аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэн аймгийн хэмжээний ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэн газрын доройтлыг бууруулж, цөлжилтийг сааруулах” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд энэ онд аймгийн хэмжээнд хайлаас, буйлс, нарс зэрэг 33 мянган ширхэг мод тарилаа.