УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/05/08

Аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" /2016-2020/ Иргэдийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, биеийн тамир, спортоор хичээллэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын дагуу Дорноговь аймгийн төв Сайншанд суманд Усан спорт сургалтын төвийг барьж ашиглалтад оруулж байна.

Тус төвийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болно.