УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/21

 

Уламжлалт анагаах ухаан, Технологийн хүрээлэнтэй  хамтран “Зонхилон тохиолдох зарим эмгэгийн үеийн уламжлалт анагаах ухааны эмчилгээний асуудал” сэдэвт сургалт семинарыг 2019 оны 03 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  зохион байгуулж, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудын нийт 100 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа. 

Сургалтын үеэр Семинарт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын уламжлалтын тусламжийн хэлтсийн  дарга З.Балдандугар /АУ-ны доктор/, ЭМЯ-ны харьяа Уламжлалт анагаах ухааны  мэргэжлийн  салбар зөвлөлийн  нарийн бичгийн  дарга Д.Ганзориг, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, академич Ч.Чимэдрагчаа нар “Эмнэлгийн  мэргэжилтний ёс зүй” сэдвээр Эрүүл мэндийн Чанарын холбооны тэргүүн Г.Ганчимэг,   100 гаруй иргэдэд “Уламжлалт анагаах ухааны идээ ундаа, явдал мөр, уламжлалт аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр болон уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж зонхилон тохиолдох зарим эмгэгийн  үеийн уламжлалт анагаах ухааны эмчилгээний асуудлаар мэдээлэл сургалт хийлээ.

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Уламжлалт анагаах ухаан, рашаан сувилалын чиглэлээр 3 зорилтыг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,  таатай орчинг бүрдүүлэх,  уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийн  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,  гадаад хамтын ажиллагааг сайжруулах зэрэг  бодлогын түвшинд дэмжин  ажиллаж байна.

 

 

 

2018 онд уламжлалт анагаах ухаан, рашаан сувилалын чиглэлээр  орон нутгийн  хөрөнгө оруулалтаар автамашины асуудлыг шийдвэрлэсэн ба 2019 онд эмнэлгийн барилгын дээврийг засвар хийх  34 сая төгрөгийг шийдсэн ба БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Монгол эмнэлэг, Шилийн гол аймгийн Уламжлалт эмнэлэг, Дархан-Муу мянганы хошууны Монгол эмнэлгүүдэд эмч мэргэжилтнүүдийг туршлага судлах богино хугацааны сургалтад хамруулж, хөрш орнуудын эмнэлгээс туршлага судалсаны үр дүнд шинээр эвэр болон зэс хусуур, зэс бумба, цай, архи, давсан засал эмчилгээг тусламж үйлчилгээндээ  ашиглаж, үйлчлүүлэгчдийн талархалыг хүлээгээд байна.