УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН МАГИСТРИЙН БОЛОН МЭРГЭШҮҮЛЭХ ДИПЛОМЫН СУРГАЛТЫН УЛИРЛЫН ЭЛСЭЛТИЙН ЗАР
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/03

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН МАГИСТРИЙН  БОЛОН

МЭРГЭШҮҮЛЭХ ДИПЛОМЫН  СУРГАЛТЫН УЛИРЛЫН ЭЛСЭЛТИЙН ЗАР

 

Удирдлагын академийн Магистр болон Мэргэшүүлэх дипломын “улирал”-ын сургалтын 2018-2019 оны хичээлийн жилийн намрын элсэлтийг 2018 оны 10 дугаар сард зохион байгуулна.

Энэхүү намрын элсэлтэд төлбөртэй болон Засгийн газрын тэтгэлэгт ангид элсэлт авна.

Магистрийн сургалтад:  

УА-ын мэргэшүүлэх дипломын сургалтыг төгсөгчдөөс дараах мэргэжлийн чиглэлээр хувийн зардлаар төлбөртэй суралцуулахаар элсүүлнэ. Үүнд:

  1. Төрийн захиргааны менежмент
  2. Төрийн удирдлага
  3. Бизнесийн удирдлага

 

Мэргэшүүлэх дипломын сургалтад:

 

Боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй иргэдийг дараах мэгэжлээр хувийн зардлаар төлбөртэй  суралцуулахаар элсүүлнэ. Үүнд:

  1. Төрийн захиргааны менежмент
  2. Төрийн удирдлага
  3. Бизнесийн удирдлага

 

            Засгийн газрын тэтгэлэгээр Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын болон Магистрийн сургалтад дараах шаардлагыг хангасан төрийн албан хаагчдыг элсүүлнэ. Үүнд:

 

            Магистрийн сургалтад:

 

            Аймаг, сумын хурал, захиргааны байгууллагын удирдах албан тушаалд тогтвортой ажиллаж байгаа, УА-ын Төрийн захиргаагаар мэргэшүүлэх дипломын сургалтыг 2010 оноо хойш 3,0-аас дээш голч дүнтэй дүүргэсэн, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс өмнө Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, ТЗ-7, ТТ-11 буюу түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд ажиллаж буй Төрийн жинхэнэ албан хаагчдаас

 

Мэргэшүүлэх дипломын сургалтад:

 

Боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй, аймаг, сумын хурал, захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж байгаа, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс өмнө Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн Төрийн жинхэнэ албан хаагчид болон удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажиллаж байгаа Төрийн үйлчилгээний албан хаагчдаас элсүүлнэ.

 

Элсэлтийн бүртгэл:

 Элсэхийг хүсэгчдийн бүртгэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 дүгээр өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустлах хугацаанд бүртгэнэ.

Элсэхийг хүсэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд :

Магистрийн сургалтад Засгийн газрын тэтгэлэгээр суралцах элсэгч:

 

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Засгийн газрын тэтгэлэгээр суралцахыг хүсэгчийн өргөдөл /УА-ын (www.naog.gov.mn/admissions) вэб хуудаснаас татаж авах /
  • Шууд удирдах албан тушаалтны тодорхойлолт /УА-ын вэб хуудаснаас татаж авах /
  • Бакалаврийн болон УА-ын мэргэшүүлэх сургалтын дипломын нотариатаар баталжуулсан хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Зүрэг бүхий гүүр, сүүлийн 2 жил шимтгэл төлсөн болон албан тушаалын өөрчлөлтийг тэмдэглэсэн хуудсыг/
  • Төрийн жинхэнэ албан хаагчийн Тангарагийн хуудас
  • Шалгаруулалтад орохыг зөвшөөрсөн төсвийн шууд захирагчийн албан бичиг
  • Магистрийн судалгааны ажлын санал /зөвлөмжийг УА-ын вэб хуудаснаас татаж авах /
  • Бүртгэлийн хураамж 25000 төгрөг /УА-ын ХХБ дахь 406091259 тоот дансанд тушааж баримтыг хавсаргах

     

    Магистрийн сургалтад хувийн зардлаар төлбөртэй суралцах элсэгч:

     

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хувийн зардлаар суралцахыг хүсэгчийн өргөдөл /УА-ын (www.naog.gov.mn/admissions) вэб хуудаснаас татаж авах /
  • Бакалаврийн болон УА-ын мэргэшүүлэх сургалтын дипломын нотариатаар баталжуулсан хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Магистрийн судалгааны ажлын санал /зөвлөмжийг УА-ын вэб хуудаснаас татаж авах /
  • Бүртгэлийн хураамж 25000 төгрөг /УА-ын ХХБ дахь 406091259 тоот дансанд тушааж баримтыг хавсаргах

     

    Мэргэшүүлэх дипломын сургалтад Засгийн газрын тэтгэлэгээр суралцах элсэгч:

     

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Боловсролын бакалаврийн зэргийн дипломыг нотариатаар баталжуулсан хуулбар
  • Төрийн жинхэнэ албан хаагчийн Тангарагийн хуудас
  • Байгууллагаас суралцахыг дэмжсэн албан бичиг
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг

     

    Мэргэшүүлэх дипломын сургалтад  хувийн зардлаар төлбөртэй суралцах элсэгч:

     

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Боловсролын бакалаврийн зэргийн дипломыг нотариатаар баталжуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг

 

Мэргэшүүлэх дипломын сургалтад элсэхийг хүсэгчдийн элсэлтийн шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Бямба гарагт 0900 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 70523036 дугаарын утсаар лавлана уу.