УГИЙН БИЧГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/04/10
 

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Өрх гэр бүлүүдэд ургийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэн хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлалаа дээдлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулах” гэсэн зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд Угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх ажил хийгдэж байна.

Угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх ажлын 2018 оны төлөвлөгөөний дагуу сумдад угийн бичгийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 14 сумын Насан туршийн боловсролын багш, Сайншанд сумын багийн ажлын алба, ГБХЗХГ, МССТ, Чандмань-Илч зэрэг байгууллагаас оролцуулан угийн бичгийн сургагч багшийг бэлтгэж байна.