ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/03

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг дахин үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах сургалтыг өнөөдөр /2018.10.03/ зохион байгууллаа.

Тус сургалтад  аймгийн төвийн 62 төсөвт байгууллагуудын дахин үнэлгээний ажлын хэсгийн ахлагч, нягтлан бодогч, нярав, төрийн сангийн мэргэжилтэн, газрын даамал, нийт 324 төрийн албан хаагч нар хамрагдлаа.

Сургалтаар ТӨБЗГ-ын ТӨБХХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Ганчимэг, мэргэжилтэн Б.Сүнжидмаа нар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргачлал, Үнэлгээний ажлын удирдлага, зохион байгуулалтын заавар, УИХ-ын 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн талаар сургалт, мэдээлэл хийлээ.