ТЕНДЕРИЙН УРИЛГА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/04/10

 

 

Огноо: 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр: МОН-2963, “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 4,5” Нэгдсэн төсөл

Гэрээний дугаар ба нэр: БА/4, Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лаборатор, ариутгалын төв тасгийн барилгын засварын ажил

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 16 цаг 00 мин

1. Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас“Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 4,5” Нэгдсэн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лаборатор, ариутгалын төв тасгийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх гэрээнүүдийн хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны/5-р бүлэгт тусгасан/ харъяат чадварын шаардлага хангасан тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт тодорхойлсны дагуу нэг эсхүл хэд хэдэн гэрээний шалгаруулалтад оролцох боломжтой. Нэгээс дээш тооны гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд үнийн хөнгөлөлт эдлэх саналтай тендерт оролцогчдын хувьд энэхүү үнийн хөнгөлөлтүүд нь Тендер ирүүлэх маягтад тусгагдсан байгаа нөхцөлд энэхүү саналаа гаргаж болно.

3. Эрүүл мэндийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос

Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лаборатор, ариутгалын төв тасгийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх (цаашид “ажил” гэх) ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

4. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтынаргаар явуулна.

5. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан 4 эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

A. Туршлагын үндсэн шалгуур:

  • Хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай онууд буюу жилийн тоо: сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 оных.
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2015, 2016, 2017 оных.Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: Сүүлийн 3 жил (2015, 2016, 2017)
  • Тусгай зөвшөөрлийн нэр ба дугаар

 

Барилгын засварын ажил

2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Б.Санхүүгийн шалгуур үзүүлэлт:

Багц 1: Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторийн барилгын завсарын ажил

  • Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж хэмжээ хамгийн багадаа 242,935,068.00¥ байх.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь 242,935,068.00 ¥-өөс багагүй байх.
  • Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн багадаа 1 ижил төстэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр оролцсон байх. Мөн энэхүү гэрээний дүн нь 190,000,000.00¥-ээс багагүй эсвэл тэнцүү байх.
  • Багц 2: Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн нян судлалын лаборатор, ариутгалын төв тасгийн барилгын завсарын ажил
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж хэмжээ хамгийн багадаа 271,820,850.00¥ байх.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь 271,820,850.00¥-өөс багагүй байх.
  • Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн багадаа 1 ижил төстэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр оролцсон байх. Мөн энэхүү гэрээний дүн нь 210,000,000.00¥-ээс багагүй эсвэл тэнцүү байх.

 

6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Н.Бямбасүрэн, Б.Цэндаюуш.Төслийн ажилтан

Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-4, 5”НТХН

Улаанбаатар – 48, Олимпийн гудамж-2

Засгийн газрын 8-р байрны өргөтгөл

3-р давхар, 4 тоот өрөө

Утас: 317920, 323095

Факс: 329369

7. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лаборатор, ариутгалын төв тасгийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн

Банкны нэр: Төрийн банк

Дансны нэр: “ЭМСХХӨТӨЛБӨР-4 ТӨСӨЛ/ТЕНДЕР/”

Дансны дугаар: 2400 2606 7406

SWIFT Code: STBMMNUB

дансанд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 (Нэг зуун мянган) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авах буцаан үл олгогдох хураамжийг төлнө.

8. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг(хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.