ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛЭЭР ЭХЭЛЛЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/05/08

“Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор Улс орон даяар 05 сарын 07-ны өдрөөс 05 сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 
Татвар төлөгчдийн өдрүүд улс орон даяар ЕБС-ын сургуулийн сурагчдын дунд “Татвар бидний амьдралд” сэдэвт нээлттэй хичээлээр эхэлсэн юм. 
Аймгийн хэмжээний ерөнхий боловсролын 21 сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид, АШУҮИС-ийн салбар сургуулийн оюутнууд нийт 23 сургуулийн 1246 сурагчдад татварын тухай ойлголт, төсвийн зарцуулалт, цахим төлбөрийн баримт агуулгаар “Татвар бидний амьдралд” сэдэвт нээлттэй хичээлийг зааж хичээлд оролцсон сурагчдын дунд кэйс ажиллуулах, дүрд тоглуулах зэргээр сонирхолтой байдлаар зохион байгуулав.