ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/04/13

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ-тай хамтран орон нутгийн онцлогт тохирсон, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэххарилцан туршлага судлах зорилгоор аймгийн тариалан эрхлэгчдийн сургалт, зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг нээж, ХХААЯам, аймгийн ХХААГ, МХШТФХолбоо, МУ-ын зөвлөх агрономич, доктор. Ph Ө.Жүүпэрэлмаа нар газар тариалангийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, шийдвэр “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” хөтөлбөрүүд, говийн бүсэд тариалтад хийх, “Хүнсний ногоо” төслийн хэрэгжүүлж буй арга хэмжээ, бүлэг нөхөрлөл байгуулах борлуулалтын нэгдсэн сүлжээг дэмжих зэрэг илтгэл мэдээлэл хийлээ.

Аймгийн хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, ус хомс, газар тариалан эрхлэхэд хэдийгээр хүндрэлтэй боловч 2017 онд аймгийн хэмжээнд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 200 орчим айл өрх нийт 102.6 га талбайд тариалалт хийж  461,02 тн  ургац хураан авсан.

Мөн 8109 мталбайд хүлэмжийн тариалалт хийж 24 тн ургац хураан авсан нь хамгаалагдсан хөрсний аж ахуй урьд оноос 10%-иар өссөн, усалгаатай талбайн тариалалт харьцангуй тогтвортой байна.

Аймгийн төв Агропарк нь жил бүр шинэ сорт туршин, нутагшуулах сорт сорилтын ажлыг хийж “ДОРНОГОВИЙН ТАРВАС” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2017 онд улсын сорт сорилтын хурлаар тус аймагт нутагшсан Астарханьский сортыг батлуулж, Дорноговь аймаг анх удаа нутагшсан сорттой болсон.

Мөн орон нутгаас газар тариалан эрхлэгчдийг дэмжин аймгийн хэмжээнд шаардлагатай төмсний элит үр татан авах “Мөнх-Ашиг” хоршоо, “Мөрөөдлийн говь” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд жилийн 4 улиралд ажиллах боломжтой “Нарлаг хүлэмж” байгуулах, “Өрхийн хэрэгцээг-Өөрийн хашаанаас” төслийг эхлүүлэх, “Дорноговийн тарвас” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, шинэ төрлийн жимс, жимсгэнэ тариалах туршилт хийх, хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр  олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.