СУМДЫН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/06/10

 

Үндэсний сурын харвааг орон даяар бүх нийтийг хамруулан жигд хөгжүүлж, залуу үедээ өвлүүлэх зорилгоор сумдын бүсийн аварга шалгаруулах Үндэсний сурын харвааг 4 бүс болгон өнгөрсөн 4 дүгээр сард амжилттай зохион байгуулсан.

Сумдын шилжин явах цомын аварга шалгаруулах үндэсний сурын харвааны тэмцээнийг өнөөдөр /2018.06.09/ Сайншанд суманд зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд 6 сумын 60 гаруй харваачид оролцож байна.

Үндэсний сурын харвааг эн тэнцүү хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах зорилгоор Аймгийн Засаг даргын зүгээс Иххэт, Мандах, Эрдэнэ, Хатанбулаг, Сайншанд, Сайхандулаан сумын үндэсний сурын холбоонд тус тус нум сумны дэмжлэг үзүүллээ.

Энэ онд Үндэсний спортын 6 дугаар наадам тохиож байгаатай холбогдуулан Аймгийн аварга шалгаруулах Үндэсний сурын харвааны тэмцээн 6 дугаар сарын 23-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулна.

ШИНЭ МЭДЭЭ