СУЛ ОРОН ТООГ НӨӨЦӨӨС НӨХӨХ ЗАР
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/01/11

СУЛ ОРОН ТООГ НӨӨЦӨӨС НӨХӨХ ЗАР

        
 
        Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь заалтын дагуу  Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төрийн жинхэнэ албан тушаалын  сул орон тоог нөөцөөс нөхөхөөр захиалгыг нийтэд зарлаж байна. Үүнд:

  1. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч
  2. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч
  3. Мэргэжлийн хяналтын газрын Ханги хилийн хэлтсийн Эрүүл ахуй халдвар, хамгаалалтын хяналтын улсын байцаагч,
  4. Байгаль орчны хяналтын улсын байцаагч
  5. Авто тээврийн хяналтын улчын байцаагч
  6. Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч
  7. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч

           Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.


  
           Зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 212 тоот өрөөнд 2017 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд  09.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

 

БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ИРГЭД  ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ.

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

            Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  цахим хаяг болон аймгийн  Засаг даргын Тамгын газрын 212 тоот өрөө болон 70523607 дугаарын утсаар холбогдож авна уу.   

 

       

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ

 ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ