СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ГОВИЙН V НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 215 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ҮЕЭР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭДИЙН АНХААРАЛД
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/10

 2018 оны 7 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан говийн бүсийн даншиг наадам болгон ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн болно. 
Баяр наадмын өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Морь барианы газар”-т худалдаа, үйлчилгээ явуулах иргэн, аж ахуйн нэгжүүдэд “Баяр наадмын худалдаа, үйлчилгээ зохион байгуулах салбар комисс”-оос дараах чиглэлээр зөвшөөрөл олгож үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллах юм. 
Үүнд: 
1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /Хуушуур, бууз, шорлог гэх мэт/
2. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа /Ус, ундаа, зайрмаг гэх мэт/
3. Хүнсний бус барааны худалдаа /Баяр наадмын онцлогтой хувцас, тоглоом гэх мэт/
4. Тоглоом /Хөдөлгөөнт, хөдөлгөөнт бус/
5. Бусад 

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэхэд тавигдах шаардлага: 
1. Зөвшөөрөлд заасан талбайд үйл ажиллагаа явуулах 
2. Ажлын байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байх
3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу явуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажиллах
4. Хоол, ундаа, зуушны цэсийг нүдэнд харагдахуйц газарт байршуулсан байх
5. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой, шинжилгээний бичигтэй байх
6. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь мэргэжлийн тогоочтой байх 
7. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байх 
8. Ажлын байранд энгэрийн тэмдэг бүхий дүрэмт хувцас өмсөх, 2 ээлжийн дүрэмт хувцастай байх 
9. Эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр, мэргэжлийн үнэмлэхийг биедээ авч явах
10. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний гэр нь өнгө үзэмжтэй сайтай, гадуур, дотуур цагаан бүрээс, хөшиг, шалтай эсвэл битүү хулдаасалсан байх
11. Үйлчилгээний заал нь борооноос хамгаалагдсан, өнгө үзэмж сайтай, 4:4 харьцаатай сүүдрэвч байх
12. Үйлчилгээний хэсэгт ширээ, сандал, амны цаас, хоолын цэс, зориулалтын хогийн сав гэх мэт байршуулсан байх
13. Хоол үйлдвэрлэлийн газар нь шаардлагатай тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгч, дээжийн хөргөгч, нэг удаагийн хэрэгслээр хангагдаж, хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах нөхцөл бүрдүүлсэн байх 
14. Майонез, өндөг, крем, хиам гэх зэрэг түргэн гэмтэж чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах нөхцөлийг бүрдүүлж, удсан хоол, түүхий эдийг дахин ашиглахгүй байх
15. Хуушуур, буузыг хэрэглэгчдэд худалдахдаа хүнсний зориулалтын цаасан бор уут ашиглах
16. Шорлог хийхэд зориулалтын тоног төхөөрөмж, нүүрс хэрэглэх
17. Хоолны газарт сав суулга угааж ариутгах хэсгийг тусад нь зохион байгуулж 3 дамжлагат угаалгыг зааврын дагуу байршуулсан байх
18. Хоол үйлдвэрлэлийн ажлын байранд гар угаах нөхцөлийг бүрдүүлж, саван, халдваргүйжүүлэлтийн бодис, хатаагч эсвэл цаасан сальфетка байршуулсан байх
19. Ус хадгалах, зөөх сав нь хүнсний зориулалтын угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн байх
20. Гал, цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллах
21. Зориулалтын хогийн савыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэсэгт тус тус байршуулсан байх
22. Хог хаягдлыг нэгдсэн цэгт зайлуулах, үйлчилгээ дууссаны дараа орчны цэвэрлэгээ хийж хог хаягдлыг ачуулах,  Тохижилт-Сайншанд хот тохижилт газарт хүлээлгэн өгөх  

Хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэхэд тавигдах шаардлага:
1. Зөвшөөрөлд заасан талбайд үйл ажиллагаа явуулах
2. Ажлын байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байх
3. Хүнсний бүтээгдэхүүн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан байх
4. Бүтээгдэхүүний төрөл, үнийг нүдэнд харагдахуйц газарт байршуулсан байх
5. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой, шинжилгээний бичигтэй байх
6. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байх
7. Эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр биедээ авч явах
8. Үйлчилгээний заал нь борооноос хамгаалагдсан, өнгө үзэмж сайтай, 3:3 харьцаатай сүүдрэвч байх
9. Үйлчилгээний хэсэгт зориулалтын уут, хогийн сав байршуулсан байх
10. Зориулалтын тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгч, нэг удаагийн хэрэгслээр хангагдаж, хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах нөхцөл бүрдүүлсэн байх
11. Түргэн гэмтэж чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах нөхцөлийг бүрдүүлж, хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн, түүхий эдийг худалдан борлуулахгүй байх
12. Хог хаягдлыг нэгдсэн цэгт зайлуулах, үйлчилгээ дууссаны дараа орчны цэвэрлэгээ хийж хог хаягдлыг ачуулах,  Тохижилт-Сайншанд хот тохижилт газарт хүлээлгэн өгөх  

Хүнсний биш барааны худалдаа эрхлэхэд тавигдах шаардлага:
1. Зөвшөөрөлд заасан талбайд үйл ажиллагаа явуулах
2. Ажлын байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байх
3. Барааны чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан байх
4. Баяр наадмын онцлогтой бараа худалдан борлуулах 
5. Үйлчилгээний заал нь борооноос хамгаалагдсан, өнгө үзэмж сайтай, 3:3 харьцаатай сүүдрэвч байх
6. Худалдан борлуулах тоглоом нь сав, баглаа боодолтой, гадна талд барааны нэр төрөл, ашигласан түүхий эд, үйлдвэрлэсэн байгууллагын нэр, хаяг, хэдэн насны хүүхдэд зориулсан, тоглоомыг угсрах, угаах, ариутгах зааврыг 12 шрифтээр тод, томоор бичсэн  байх
7. Тоглоом худалдан борлуулагчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байх /Сүрьеэ, гэдэсний халдварт өвчний нян тээгч, шимэгч хорхойн өвчтэй хүнийг ажиллуулахгүй/
8. Худалдаалах тоглоомыг амандаа хийж шалгахыг хориглоно. Тусгай зориулалтын үлээгчээр шалгах /шаар, аманхуур, бүрээ гэх мэт/ 
9. Үйлдвэрлэлт ба тээвэрлэлт, хадгалалтын явцад гарсан гэмтэлтэй бараа, тоглоомыг худалдах, худалдааны заал, лангуунд  хадгалахгүй байх
10. Хүний эрүүл мэндэд хор, хохирол учруулахааргүй, чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаажилтын бичиг баримттай бараа, тоглоом худалдан борлуулах
11. Хүүхдийн харааны эрхтэнд гэмтэл учруулахуйц сумтай бууны төрөл болон харвах тоглоом худалдахгүй байх
12. Үйлчилгээний хэсэгт зориулалтын уут, хогийн сав байршуулсан байх
13. Хог хаягдлыг нэгдсэн цэгт зайлуулах, худалдаа дууссаны дараа орчны цэвэрлэгээ хийж хог хаягдлыг ачуулах, Тохижилт-Сайншанд хот тохижилт газарт хүлээлгэн өгөх 
Тоглоом /Хөдөлгөөнт, хөдөлгөөнт бус/
1. Зөвшөөрөлд заасан талбайд үйл ажиллагаа явуулах
2. Тоглоом нь хүүхдийн эрүүл мэндэд хор хохирол учруулахааргүй, чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаажилтын бичиг баримттай байх
3. Тоглоомон байгууламжууд нь салхи, шороо, гадны нөлөөгөөр савлах, унах зэргээс болж хүүхэд бэртэж гэмтээхээс сэргийлсэн бэхэлгээ, хамгаалалттай байх 
4. Тоглоомын талбайн орчимд цахилгааны утсыг булах,  нүх, суваг шуудуу,  хатуу газар, цардсан талбайд хүүхэд унаж бэртэж гэмтэхээс сэргийлсэн зөөлөвч дэвссэн, автомашин, мотоцикл, морь гэх мэт хөдөлгөөнөөс хамгаалсан хаалт, хашлагатай байх
5. Өндөрт байрлуулсан дүүжин савлуур, үсэрдэг, цахилгаанаар ажилладаг хөдөлгөөнт тоглоом нь зориулалтын хамгаалалтын бүс, торны бэхэлгээ бүрэн тоноглогдсон байх
6. Хийлдэг байгууламж нь хэт халахаас хамгаалсан зориулалтын сүүдрэвчтэй байх
7. Хүүхдийг тоглоомонд суухаас өмнө аюулгүй байдлыг шалгах, эцэг, эх асран хамгаалагчид анхааруулах, зөвлөгөө өгөх
8. Хүүхдийг тоглуулахдаа эцэг, эх асран хамгаалагч болон тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчийн байнгын хараа хяналт дор аюулгүй тоглуулах
9. Хүүхэд эцэг, эх асран хамгаалагчаас төөрөх, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх  
10. Ажилтнууд нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байх /Сүрьеэ, гэдэсний халдварт өвчний нян тээгч, шимэгч хорхойн өвчтэй хүнийг ажиллуулахгүй/
11. Эцэг, эх асран хамгаалагчдын хүлээлгийн хэсэгт сүүдрэвч, сандал байршуулсан байх
12. Үйлчилгээний хэсэгт зориулалтын уут, хогийн сав байршуулсан байх
13. Хог хаягдлыг нэгдсэн цэгт зайлуулах, худалдаа дууссаны дараа орчны цэвэрлэгээ хийж хог хаягдлыг ачуулах, Тохижилт-Сайншанд хот тохижилт газарт хүлээлгэн өгөх 
Зөвшөөрлийг 2018 оны 07 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд 10:30-17:00 цагийн хооронд олгоно. 
Зөвшөөрөл авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: 
1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч өөрийн биеэр иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
2. 1 хувь цээж зураг /4*3/
3. Анкет бөглөх бал 
4. Эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр, шинжилгээнд хамрагдсан төлбөрийн баримт эх хувь болон хуулбар хувь /хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны хэсэгт ажиллах ажилчдын/
5. Мэргэжлийн тогоочийн үнэмлэх эх хувь, хуулбар хувь
6. Хураамж 30000 төгрөг
7. Худалдаа, үйлчилгээ явуулах асар, сүүдрэвчний өнгөт фото зураг
Жич: Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд өгөх дэлгэрэнгүй зөвлөмжийг зөвшөөрлийн ард талд хэвлэх болно. 
Зөвшөөрлийн дугаар болон худалдаа, үйлчилгээ явуулах талбайн байршил, хэмжээг батлагдсан зургийн дагуу оноолтоор олгох ба харилцааны доголдол гаргасан, бичиг баримтын бүрдэл дутуу иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй болохыг анхаарна уу.   
Баяр наадмын өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Морь барианы газар”-т мэргэжлийн байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах тул дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд нь зөвшөөрөл авч “Баяр наадмын худалдаа, үйлчилгээ зохион байгуулах салбар комисс”-той хамтран ажиллахыг хүсье. 





                          АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР