СОЁЛЫН ТӨВИЙН ХӨГЖИМ, БҮЖГИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/04/16

 

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Багш, соёл урлагийн ажилтны заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт, “Маргаашийн нар багшийн гар дээр мандана” багш чадваржуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сумдын Соёлын төвийн хөгжим, бүжгийн багш нарын сургалтыг 2018.04.16-20-ны өдрүүдэд Сайншанд суманд зохион байгуулж байна.

Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа нээж, сумдын Соёлын төвийн хөгжим, бүжгийн багш нар хамрагдаж байна.