САЙНШАНД СУМЫН ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/05/04

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газрын үйл ажиллагаатай танилцан ажилтан, албан хаагчидтай уулзан тэдний тулгамдсан асуудлыг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал худгийн засварын ажлын хөрөнгийг орон нутгаас санхүүжүүлэхээр болов. 
Мөн албан хаагчдын цалинг 2019 онд нэмэгдүүлэх, авто машин, техникийн парк шинэчлэлтийг хийхээр болсон юм.
Тэрээр аймгийн Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, Дорноговь 80 цогцолбор, Хур хогийн цэг, Алтан говийн талбайн ногоон байгууламж, наадмын талбайн модны тарьц, ургалтын байдалтай танилцан холбогдох чиглэлийг газар дээр нь өгч ажиллалаа.