САГСАН БӨМБӨГ; ӨСВӨРИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 540 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/06

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран 2019 оны Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр насны ангиллаар зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнд аймгийн төв болон 7 сум, Зүүнбаян багийн 55 багийн 540 гаруй өсвөрийн тамирчин оролцлоо. Үүнээс эхний байруудад;

 

U-14-15 нас...

Эм

1. Сторм – ЕБС 1-р сургууль

2. Фалконс – БТСГ

3. Ийглэс – ЕБС 5-р сургууль

1. Замын-Үүд 1-р сургууль

2. Фалконс – БТСГ

3. Өргөн сумын багууд тус тус шалгарлаа.

Уг насны ангиллын тэмцээний шилдэг тоглогчоор Айраг сумын н.Мичидмаа, Фалконс багийн н.Баяржавхлан нар шалгарлаа.

U-16-18 нас

1. Сторм – ЕБС 1-р сургууль

2. Скайбол – ЕБС 2-р сургууль

3. Замын-Үүд 3-р сургууль

Эр

1. Ийглэс – ЕБС 5-р сургууль

2. Сторм ЕБС 1-р сургууль

3. Фалконс – БТСГ-ийн багууд шалгарлаа.

Ахлах насны ангиллын тэмцээний шилдэг тоглогчоор Скайбол багийн О.Заяа, Сторм багийн н.Сүхбат нар нэрлэгдлээ.