ОХУ-ЫН ИРКУТСК ХОТЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН 6 ОЮУТАН ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМАНД ДАДЛАГА ХИЙЛЭЭ.
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/11/30
ОХУ-ын Иркутск хотын Багшийн Их Сургуулийн 6 оюутан 11-р сарын 21-ээс 11-р сарын 30-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 1,2,3,5-р сургуулиудад багшлах дадлага хийлээ. Дадлагын хүрээнд орос хэл судалж байгаа 7-9 дүгээр ангиудад хичээл зааж, сурагчдын дунд олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Сурагчдын орос хэл судлах хүсэл сонирхлыг өрнүүлэх зорилгоор сурагч, багш нартай ярилцлага өрнүүлэх, “Багштайгаа хамт”, “Алтан хонх”,” Орос орныг хэн сайн мэдэх вэ” гар зургийн болон Илтгэлийн уралдаан, Орос дууны баярыг зохион байгууллаа.