ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/06/05

Дорноговь аймгийн Засаг дарга, МСНЭ-ийн Дорноговь салбартай хамтран Сэтгүүл зүйн салбарын хөгжлийг дэмжих, орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын чадавхийг сайжруулах, аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг сурталчлах зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн бүсчилсэн сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Сайншанд суманд зохион байгууллаа.

Сургалтад Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгийн төрийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн нийт 60 гаруй төлөөлөл оролцлоо.

Сургалтад Орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөр тусган хэрэгжүүлэх, Цахимд сайт ажиллуулах боломжууд ба Гүйцэтгэх удирдлагын төлөвлөлт, Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй ба харилцаа, имиж бүрдүүлэлт, Гэрэл зурагчин, операторын сургалт, Сонин сэтгүүлийн дизайн ба Сошиал медиа маркетинг, Олон улсын байгууллагад төсөл бичих илтгэд мэдээлэл хийлээ.