“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг дэвшүүлье
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/05/31

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу Хүүхдийн баярын өдрийг манай орон 66 дэх жилдээ тэмдэглэж байна.
Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгох уриалга гаргасан. 
Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Энэ жилийн хувьд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”ийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ л өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог онцлогтой.
Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхэд эрүүл өсч хөгжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байхыг хуульчилсан нь Монгол улс Хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг нийгмийн бүхий л орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон билээ. 
Орон нутагт хүүхэд хамгааллын зарчмыг хүндэтгэх, үүрэг оролцоо, хариуцлагаа өндөржүүлж, хүүхэд, өсвөр үеийг аль болохоор зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг эрхэмлэсэн, амьдрах чадвартай бие хүнийгтөлөвшүүлэхэд гэрэл гэгээтэй нийгэм, аз жаргалтай гэр бүлийн орчинг бий болгох зорилгоор төрөөс хүний хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын цогц арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
2018 оны Хүний хөгжлийн жил болгон зарлаж, төр, иргэн, хуулийн этгээдийн салбар хоорондын уялдааг ханган Гэр бүл, хүүхэд, залуучуудын өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн зөвлөгөө, Залуу гэр бүлийн зөвлөгөөн, Хурдан морь уяач, уралдаанч, эцэг эхийн зөвлөгөөн зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. 
Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, сурч мэдэх, сайн хүмүүн болох аяны тань харгуйг сүү өргөн мялаая.
ШИНЭ МЭДЭЭ