“НОМИН ХОЛДИНГ” ХХК-ТАЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/09/13

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Номин Холдинг” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Баярсайхантай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.

Гэрээнд хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, орон нутгаас ажиллах хүний нөөцийг бэлтгэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, Орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, шударга өрсөлдөөний зарчмуудыг баримтлах, нийгмийн үйл хэрэг, хөрөнгө оруулалт, хөгжил цэцэглэлтэд оролцоход чиглэгдэж байгаа юм.