НОГООН ПАСПОРТ АЯН ДОРНОГОВЬ АЙМАГТ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/05/10

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа “Хандлагаа Өөрчилье” багц ажил болон “Ногоон Паспорт” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн эко клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, сурагчдад зөв дадал хэвшил олгох, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хүүхэд залуусыг уриалах, залуу үеэр дамжуулан найз нөхөд, гэр бүл, иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх аяны зорилгоор “НОГООН ПАСПОРТ АЯН ДОРНОГОВЬ АЙМАГТ” арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. 
Арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн Эко клуб удирдсан багш, 6-8 дугаар ангийн Эко клубын гишүүд болон сумын Байгаль орчны бодлогын мэргэжилтнүүд Хамарын хийдийн “Дунд усны цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьж, тордож, “Ногоон паспорт аян’-ны талаар хэлэлцүүлэг хийлээ.