НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/11/30
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Наран тээг” ХХК-тай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
“Наран тээг” ХХК нь Замын-Үүд суманд япон улсын хөрөнгө оруулалтаар 15 мвт-ын нарны цахилгаан станц барих ажлыг 2018 онд багтаан барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Нарны цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний импортыг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах бөгөөд 15-30 хүний ажлын байр нэмэгдэх боломжтой юм.