МЭНДЧИЛГЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/10
Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2227 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсч, айл хотол, ахан дүүсээрээ өргөн дэлгэр, сайхан наадахын ерөөл дэвшүүлье. 
Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам 
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам 
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам 
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам. 
Монгол түмэн минь САЙХАН НААДААРАЙ!
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТӨМӨРТОГООГИЙН ЭНХТҮВШИН