Мэдээ мэдээлэл
2017/09/29
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт боловсрол, соёл, урлагийн байгууллагын удирдлагууд, ахмадууд, багш, уран бүтээлчид, ажилчид та бүхэн Дэлхийн багш нарын 21 дэх, Монголын багш нарын 51 дэх, Соёл урлагийн ажилтны 24 дэх удаагийн баяраа арвин туршлага, ажил хөдөлмөрийн дүүрэн амжилтаар угтацгааж байна. Дорноговь аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарынхан сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргаж, сайхан амжилтын эзэд болж, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж байгаад Дорноговьчууд бид баяртай байна. Ахмад багш, уран бүтээлчид нь өсвөр үе, залуучууддаа онч мэргэн сургаалаа айлтгаж, залуучууд нь ахмадынхаа сургаалыг ажил үйлсдээ хэрэгжүүлж, нутаг орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан урам зоригтойгоор ажиллахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Та бүхний үйлс өөдрөг, ирээдүй гэгээн байж, номын цагаан буян дэлгэрэх болтугай. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
2017/08/29
МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХАМТАРСАН “СЭЛЭНГЭ-2017” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ
МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХАМТАРСАН “СЭЛЭНГЭ-2017” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургууль хоёр орны цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид хоорондын туршлага солилцох, бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангахад хоёр улсын зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой арга хэмжээ юм. Зохион байгуулалтын хувьд оролцогч талууд жил бүр хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн явуулдаг бөгөөд 2013, 2014 онуудад Монгол Улсын Төв, Дорнод аймгуудад, 2015, 2016 онуудад ОХУ-д зохион байгуулагдаж байсан бол энэ жилийн сургууль “Говь, тал хээрийн нөхцөлд давших байлдааныг явуулах” сэдвээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хээрийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулагдаж байна.
2017/08/28
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨВ.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨВ. Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин боловсролын хөтөлбөр, норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох, боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанарт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг дэмжих, баталгаажуулах чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангах, сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх, хамгаалах, хөгжүүлэх ажлын үр дүн, түвшинг сайжруулах зорилгоор аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлэн ажиллах үүрэг даалгавар өглөө. 1. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Боловсролын шинэчлэлийн хүрээнд сурагч нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавьж, хүүхэд нэг бүрийн хөгжлийн суурь судалгааг гарган, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх үндсэн үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, сурлагын чанарыг ахиулах төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын үр дүнг хүүхэд бүр дээр гарсан ахиц амжилт, үр дүнгээр үнэлэн тооцох; 2. Боловсролын үнэлгээ чанарыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч Элсэлтийн ерөнхий шалгалтад шинэ хичээлийн жилээс эхлэн бэлтгэх, явцын дунд үр дүнг тооцох. Сурагчдын ахиц амжилтаар багш нарын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг олгох; 3. Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйл Сургууль, цэцэрлэг бүрт эцэг эхийн зөвлөлийг байгуулж, тэдгээрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, чиг үүргийн дагуу сургуулийн үйл ажиллагаанд тогтмол оролцуулж, хамтран ажиллах, харилцаа холбоог бэхжүүлэх ажлыг үр дүнтэй тогтмол зохион байгуулж хяналт тавьж ажиллах; 4. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.1, 12.8.3, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиж биелүүлэх, .сургуулийн өмнөх боловсролын стандарт, сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, заах арга, мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлэх, бүлгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм, нормативыг хангах, хүүхэд бүрийг асран халамжлах, эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадал, хэвшилтэй болоход туслах; 5. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах, үдийн цай, хоол нь амин дэм, илчлэгтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх нөхцөлийг бүрдүүлж , дотоод хяналтыг сайжруулах; 6. Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалт багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, боловсролын стандартыг хэрэгжүүлэх, Бага ангийн багш нарыг аттестатчилах, багш нарын заах арга зүй, мэдлэг чадварыг дээшлүүлэх, хариуцлагагүй ажилласан Ерөнхий боловсролын сургуулийн багш, цэцэрлэгийн багш нарт шат шатанд нь арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл урлагийн газрын даргад үүрэг болгов.
2017/05/29
ТӨЛӨВЛӨЛТ, ТАЙЛАН ГАРГАХ АРГА ЗҮЙ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ АЖИЛЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтээс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн дарга, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдэд “Бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй, тайлан мэдээ гаргахад анхаарах зарим асуудлууд”, “Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний талаархи ойлголт” болон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баримтлан тайлан гаргах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллах талаар сургалт зохион байгууллаа.
2017/05/09
ИХХЭТ СУМЫН ИТХ, ЗДТГ, БАГИЙН ЗДТГ, ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ
Монгол улсын “Төсвийн тухай хууль”-ийн 69 дүгээр зүйлийн 1 дэх заалт,” Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 521 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 483-р тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн Сайдын 2016 оны “Стандарт батлах тухай” 107 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2017 оны 1/649 тоот албан бичиг, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 07 тоот удирдамжийн дагуу Иххэт сумын ИТХурал, ЗДТГазар, Багийн ЗДТГазар, Засаг даргын нөөц сангийн 2015-2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Монгол улсын “Төрийн албаны тухай хууль”,”Төсвийн тухай хууль”,”Төрийн хяналт шалгалтын тухай хууль”,”Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”,”Татварын багц хууль”, “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль”,“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, ”Нийгмийн даатгалын багц хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-иуд болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд2017 оны 04–р сарын 12-ны өдрөөс 04-р сарын 18-ныг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт бус санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.
2017/05/09
Аймгийн Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв
Монгол Улсын Сангийн Сайдын баталсан 2017 оны 02-р сарын 16-ны өдрийн нэгдсэн удирдамж, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 05 тоот удирдамжийн дагуу Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучин нэрээр/ буюу Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангийн 2016 оны бүрдүүлэлт, зарцуулалтын үйл ажиллагаанд Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль, Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль,Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоол, 2015 оны 53 дугаар тогтоол, 2016 оны 293 дугаар тогтоол болон бусад холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд 2017 оны 03–р сарын 14-ний өдрөөс03-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт бус санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.
2017/03/24
ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ҮЕИЙН ДАДЛАГА, СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр”, "Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого хөтөлбөр"-ийн хүрээнд жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Лхагва гараг буюу 03 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны үе шатанд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхны хүч хэрэгслийг ашиглах болон иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэн ажиллуулах зорилгоор гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах үеийн дадлага, сургуулилтыг зохион байгуулав.
2017/03/17
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо хамтран Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааг сайжруулах, хүн амын нийгмийн баталгааг хангах, амьдралын чанарыг сайжруулах хүчин зүйлүүдийг нэмэгдүүлэх, хүн амын амьдрах болон хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах зорилгоор Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хэлэлцээрийг хийлээ. Хэлэлцээрт аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, АЗДТГ-ын хэлтсийн дарга нар, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Цэндмаа, аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Төмөртогоо, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга С.Азжаргал, Эрүүл мэнд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Шагдарсүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцов.
2017/03/14
"Хутагтын хурд"-2017 уралдааны тойм
“Хутагтын хурд-2017” аймгийн хаврын бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Хурдан морины уралдааныг аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд азарга, их нас, соёолон 3 насны ангиллаар явуулсан бөгөөд засаг даргын захирамжид мал амьтны гоц халдварт өвчний голомттой буй Сүхбаатар, Хэнтий аймгуудын хурдан морьдыг уралдуулахыг хориглосон боловч морьд хайртай ард түмний хандлагыг өөрчилж чадсангүй. Тус уралдаанд Улаанбаатар хот, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн уяачдын нийт 380 морьд уралдаж, 210 унаач хүүхэд оролцжээ. Уралдааны явцад 221 дугаартай, 066 дугаартай 8-10 насны хоёр хүүхэд унаж хөнгөн гэмтэл авсан ба эмчийн үзлэгт хамруулж эмнэлгийн анхны тусламжийг газар дээр үзүүлжээ. Энэ жилийн “Хутагтын хурд”-2017 уралдаанд амжилттай хурдаллаа.
2016/08/01
ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛ, САЙНШАНД СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 55 ЖИЛИЙН БАЯР НААДМЫН ТОЙМ МЭДЭЭ
ХУРДАН МОРЬ ШҮДЛЭН: Түрүү байранд Дорноговь аймгийн Мандах сумын харьяат сумын алдарт уяач З.Мөнх-Эрдэнийн шарга шүдлэн, Аман хүзүүнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат Г.Батбаярын зээрд шүдлэн, Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Б.Төмөрхуягийн зээрд алаг шүдлэн, Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Ц.Ундрах-Өлзийгийн хээр шүдлэн, Тавдугаар байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат сумын алдарт уяач Х.Буянбадрахын зээрд шүдлэн ХЯЗААЛАН: Түрүү байранд Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат М.Шинэбаярын хүрэн хязаалан Аман хүзүүнд Дорноговь аймгийн Мандах сумын харьяат сумын алдарт уяач З.Мөнх-Эрдэнийн шарга хязаалан, Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Н.Бүрэнбатын хүрэн хязаалан, Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат Ж.Сүхбаатарын хонгор хязаалан, Тавдугаар байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Намжилдоржийн зээрд хязаалан СОЁОЛОН: Түрүү байранд Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат сумын алдарт уяач З.Өнөмөнхийн будан соёолон, Аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн харьяат сумын алдарт уяач Д.Батмөнхийн хээр соёолон, Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Н.Бүрэнбатын загал соёолон, Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат сумын алдарт уяач У.Батбилэгийн хул соёолон, Тавдугаар байранд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Т.Алтанбатын будан соёолон, ИХ НАС: Түрүү байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын алдарт уяач Гомбожавын Дэмбэрэлдодовын хээр морь, Аман хүзүүнд Дорноговь аймгийн Мандах сумын аймгийн алдарт уяач Гэрэлийн Нямдаваагийн хонгор морь, Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын алдарт уяач Цэвээндоржийн Ихбаярын хонгор морь, Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Өндөршил сумын Батаагийн Дашдэмбэрэлийн бор морь, Тавдугаар байранд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хүрэлбаатарын Эрдэнэдалайгийн саарал морь, АЗАРГА: Түрүү байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын алдарт уяач Хандсүрэнгийн Ганбаатарын хүрэн азарга, Аман хүзүүнд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын алдарт уяач Дугарын Бат-Эрдэнийн хүрэн азарга, Гуравдугаар байранд Дундговь аймгийн Өндөршил сумын алдарт уяач Ж.Эрдэнэбаатарын будан азарга, Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын аймгийн алдарт уяач Чойжамцын Ганхуягийн хонгор будан азарга, Тавдугаар байранд Дундговь аймгийн Өндөршил сумын Пүрэвдагвын Гантөмөрийн хүрэн азарга ДААГА: Түрүү байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүхбаатарын Ганбаатарын хүрэн даага, Аман хүзүүнд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Таяагийн Баярсайханы алаг даага, Гуравдугаар байранд Сүхбаатар аймгийн Наран сумын Ганбатын Доржрагчаагийн саарал даага, Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Иххэт сумын Энхбаатарын Бадраагийн зээрд даага, Тавдугаар байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын Чойбаатарын Энхбаатарын хээр даага, ҮНДЭСНИЙ БӨХ: Аймгийн баяр наадамд хүчит 256 бөх барилдсан ба улсын цолтой 30 гаруй бөхчүүд хүч чадлаа сорилоо. ШӨВГИЙН ДӨРӨВТ Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Б.Цэрэнсодном, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн харцага Хүрэлсүх, Архангай аймгийн харьяат улсын арслан Р.Пүрэвдагва Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг нар тунаж үлдсэнээс Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Аймгийн арслан Б.Батзориг түрүүлж, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ. АЙМГИЙН НАЧИН ЦОЛООР: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат М.Бат-Амгаа, Булган аймгийн Могод сумын харьяат А.Батхишиг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат М.Данзанжамц, Завхан аймгийн Отгон сумын харьяат Т.Дүгэрдорж АЙМГИЙН ХАРЦАГА ЦОЛООР: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Б.Цэдэнсодном СУР ХАРВАА Монгол Ардын Хувьсгалын 95 жил, аймаг байгуулагдсаны 85 жил, Сайншанд сум байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд Монгол Улсын хошой мэргэн, Хүндэт мэргэн, Өсөх
2016/07/30
БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮД СУМАНД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ЦАЙ ВЭНЬРУЙ, ЭРЭЭН ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ САРАНЧИМЭГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА
БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Цай Вэньруй, Эрээн хотын Засаг даргын орлогч Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Дорноговь аймагт ажиллалаа. Уулзалтын үеэр хил орчмын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг өргөжүүлэн хөгжүүлэх, Ханги-Мандалын хилийн боомтоор мах, махан бүтээгдэхүүн гаргах, эрүүл мэнд, боловсрол, соёл спортын салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Энэхүү айлчлалын хүрээнд Эрээн хотын Засаг даргын орлогч Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид аймгийн Эрүүл мэндийн газрын дарга У.Отгонбаяр, Нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Нямгэрэлтэй уулзаж нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Эрүүл мэндийн салбарт харилцан туршлага судлах, мэргэжилтэн бэлтгэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тоног төхөөрөмж нийлүүлэх талаар ярилцаж хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.
2016/07/30
АЙМГИЙН БАЯР НААДМЫН ЭХНИЙ ӨДӨР АЗАРГА, ИХ НАС, ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО
ИХ НАС: Түрүү байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын алдарт уяач Гомбожавын Дэмбэрэлдодовын хээр морь, Аман хүзүүнд Дорноговь аймгийн Мандах сумын аймгийн алдарт уяач Гэрэлийн Нямдаваагийн хонгор морь, Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын алдарт уяач Цэвээндоржийн Ихбаярын хонгор морь, Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Өндөршил сумын Батаагийн Дашдэмбэрэлийн бор морь, Тавдугаар байранд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хүрэлбаатарын Эрдэнэдалайгийн саарал морь, АЗАРГА: Түрүү байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын алдарт уяач Хандсүрэнгийн Ганбаатарын хүрэн азарга, Аман хүзүүнд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын алдарт уяач Дугарын Бат-Эрдэнийн хүрэн азарга, Гуравдугаар байранд Дундговь аймгийн Өндөршил сумын алдарт уяач Ж.Эрдэнэбаатарын будан азарга, Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын аймгийн алдарт уяач Чойжамцын Ганхуягийн хонгор будан азарга, Тавдугаар байранд Дундговь аймгийн Өндөршил сумын Пүрэвдагвын Гантөмөрийн хүрэн азарга ДААГА: Түрүү байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүхбаатарын Ганбаатарын хүрэн даага, Аман хүзүүнд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Таяагийн Баярсайханы алаг даага, Гуравдугаар байранд Сүхбаатар аймгийн Наран сумын Ганбатын Доржрагчаагийн саарал даага, Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Иххэт сумын Энхбаатарын Бадраагийн зээрд даага, Тавдугаар байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын Чойбаатарын Энхбаатарын хээр даага,
2016/07/29
АЙМГИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Ардын хувьсгалын 95 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 85 жил, Сайншанд сум байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн хурлыг аймгийн Хүүхдийн ордонд өргөн дэлгэр зохион байгууллаа. Энэхүү баярын хуралд Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцож, ард иргэддээ хандаж баярын мэндчилгээ дэвшүүллээ. Аймгийн баяр наадмын хүндэтгэлийн тоглолтод аймгийн Саран хөхөө театрын уран бүтээлчид оролцож, ард иргэддээ ая дууны мэндийн цэнхэр хадгаа өргөн барьлаа. Монгол түмний цэнгэл наадам болсон үндэсний их баяр наадмаар ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлэн ажилласан иргэдэд төрийн дээд одон медаль болон салбарын шагналыг гардуулан өглөө. Наадамчин олны маань уясан морь хурдан, унасан хүүхэд нь хийморьтой, барилдсан бөх нь бяртай, одтой, харвасан сум нь онч мэргэн байж хотол олноороо сэтгэл тэнүүн, цог золбоотой сайхан наадаарай. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1.Сандагийн Баянхүү Холбооны газрын өндөр настан Алтангадас одонгоор 1.Жамбалын Ганболд Аймгийн ИТХ-ын өндөр настан, жолооч 2.Оргойн Даваа “Идэр өлзийт” хувийн эмнэлгийн тасгийн эрхлэгч 3.Сэживийн Жаргал Сайншанд сумын өндөр настан /худалдаа/ 4. Нэмэр Буянбат Сайншанд сумын Саруул цонхны захирал 5.Цэзэнгийн Цэвээн Сайншанд сумын өндөр настан /Залгагч/ 6.Долдын Алтанболд Сайншанд сумын өндөр настан, жолооч 7.Дүгэрсүрэнгийн Чимгээ Сайншанд сумын өндөр настан/ялалт сонины газрын техникч/ 8.Балжирын Чулуу Хатанбулаг сумын өндөр настан, жолооч 9.Гэндэнжавын Энхтуяа Сайншанд Богдзэндмэнь ХХК-ийн захирал 10.Шаравын Энхтүвшин Дэлгэрэх сумын Зэзо ХХК-ийн захирал 11.Лувсанцэдэнгийн Ухна Хамарын хийдийн гэсгүй лам 12.Батмөнхийн Энхжаргал Хамарын хийдийн лам 13.Чимэдлхам Өвгөн Сайншанд сумын өндөр настан /Гагнуурчин/ 14. Сэживийн Долгор ЕБ-ийн 2-р сургуулийн ахмад багш 15. Бадамгаравын Баттөр Аймгийн холбооны дарга 16. Тэрбишийн Бямбасүрэн Ник-петровис ХХК-ийн жолооч 17. Должинсүрэнгийн Оргодол Сайншанд сумын өндөр настан /худалдааны/ 18. Цэндоогийн Цэцэг Хатанбулаг сумын соёлын төвийн эрхлэгч асан өндөр настан 19. Чулууны Уранчимэг Мандах сумын Хувиараа хөдөлмөр эрхлэгч Онц тээвэрчин 1.Гомбосүрэнгийн Гомбо 2.Дамирангийн Гантулга 3. н Ганхавх Тэргүүний Замчин Баясах зам ХХК-ний ажилтан Монголын Зохиолчдын эвлэлийн шагналаар 1.Шатарын Энхбаяр Стандарт хэмжилзүйн дарга Хөдөлмөрийн хүндэт медалиар 1.Совдготовын Гомбо Дэлгэрэх сумын малчин 2.Бат-Очирын Оюунцэцэг Улаанбадрах сумын Тамгын газрын нягтлан бодогч 3. Чимэдцэрэнгийн Элдэв-Очир Хамарын хийдийн лам 4. Чоймболын Амгалан Эрдэнэ сумын НД-ын байцаагч 5.Банзрагчийн Батцэнгэл УБТЗ-ын БОС 3 дугаар анги Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан Лхасүрэнгийн Нарантуяа ЕБ-ын 2-р сургуулийн нярав Санхүү банкны тэргүүний ажилтан 1.Нацагнямын Түмэн-Өлзий Цэргийн хүндэт медалиар 1.Даваасамбуугийн Энхбаатар ОБГ-ын Гал унтраах, аврах 33-р ангийн аврагч, гал сөнөөгч Аймгийн Засаг даргын жуух бичгээр 1.Б.Болдбаатар Шүүхийн шинжилгээний албаны дарга цагдаагийн хурандаа 2.Д.Цэндсүрэн Шүүхийн шинжилгээний албаны туслах ажилтан Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар 1. Э. Өнөрцэцэг Хөдөлмөрийн хэлтсийн Нягтлан бодогч 2. А. Батбаяр Хөдөлмөрийн хэлтсийн Мэргэжилтэн Хөдөлмөрийн яамны жуух бичгээр 1.Б. Лэгшид-Яримпил Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл ажлын шинэ байр хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээ тайлан хариуцсан мэргэжилтэн 2.Ц. Номуун Хөдөлмөрийн хэлтсийн Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн 3.П. Одончимэг Хөдөлмөрийн хэлтсийн Хүний нөөцийн дотоод ажил, тайлан хариуцсан мэргэжилтэн нарыг тус тус шагналаа.
2016/07/22
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 59 дугаар тогтоол, 2016 оны 17 дугаар тогтоол, 2016 оны 30 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг худалдахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан дараах хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.Үүнд: Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн Nissan amdultor маркын 01-04 ДГА дугаартай авто машиныг худалдах доод үнэ 5,000,000 төгрөг дэнчин худалдах доод үнийн 25 хувьтай тэнцэнэ. Дуудлага худалдаа 2016 оны 08 сарын 03-ний өдрийн 10 цаг 00 минутанд Замын-Үүд суманд болно. Сайхандулаан сумын ЕБСургуулийн дотуур байрны барилгыг худалдах доод үнэ 6,421,000 төгрөг Сайхандулаан сумын ЗДТГ-ын УАЗ-31512 маркын 24-49 ДГА автомашиныг худалдах доод үнэ 1 500 000 төгрөг Нэгдсэн эмнэлгийн KZ-6460 маркын 35-03 ДГА автомашиныг худалдах доод үнэ 5,000,000 төгрөг Нэгдсэн эмнэлгийн УАЗ-3962 пургон маркын 18-83 ДГА автомашиныг худалдах доод үнэ 2,000,000 төгрөг, Дуудлага худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. -Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах маягтыг бөглөсөн байх -Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатоор гэрчилсэн/ - Худалдах доод үнийн 25 хувьтай тэнцэх хэмжээний дэнчингийн үнэ /бэлнээр/ Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2016 оны 07 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн аймгийн Орон нутгийн өмчийн албан дээр Нутгийн удирдлагын ордоны 108 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана. Шаардлагатай мэдээллийг 70522840 утсаар лавлана уу.
2016/07/18
эмгэнэл
ЭМГЭНЭЛ Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Лувсангийн Одончимэд тэнгэрийн орны таалалд багтаж, хүмүүний хорвоог орхин одлоо. Тэрээр 1942 онд Дэлгэрэх суманд төрсөн ба 1962 онд Сайншанд сумын 10 жилийн дунд сургууль, 1967 онд Анагаах ухааны дээд сургууль, 1974-1977 онд Чехословак улсын Параг хотын Карлын их сургуулийн Анагаах ухааны доктор цол хамгаалсан. Л.Одончимэд нь 1967-1974 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийн багш, захирал, 1978 оноос МАХН-ын төв хороонд зааварлагч, МҮЭ-ийн төв зөвлөлд Амралт, рашаан сувилалын газрын дарга, Эрүүлийг хамгаалахын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дарга, 1992-1996 онд Дорноговь аймгийн АДХГЗ-ын дарга, Засаг дарга, 1996-2010 онд МУЗН-ийн ерөнхийлөгч, 2000-2008 онд УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Түүний гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж МҮЭ-ийн “Хүний төлөө шагналт” олон улсын хүмүүнлэгийн Чен Гукийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2008 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнаж байжээ. Л.Одончимэд нь улс, эх орныхоо төлөө олон жил бүр бүтээлтэй ажилласан төр нийгмийн зүтгэлтэн төдийгүй энэрэхүйн үйлсийн төлөө тэмцэгч, нигүүлсэнгүй үзлийг түгээн дэлгэрүүлэгч байлаа. Түүний амьдралын гэгээн тунгалаг, гэрэлт үйлс, саруул зам мөр нь энэ орчлонгийн сайн сайхан үйлсийг арвидан тэтгэхэд дагуулах болтугай. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ