МУAЖ Б.ЖИГЖИДСҮРЭН ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫГ ТҮШИГЛЭН УРАН САЙХНЫ КИНО БҮТЭЭНЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/05/10

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өнөөдөр /2019.05.10/ МУАЖ Б.Жигжидсүрэнг хүлээн авч уулзлаа.
МУАЖ Б.Жигжидсүрэн Дорноговь аймгийн байгаль үзэсгэлэнт газруудыг түшиглэн хүний мөс чанар, хөдөөгийн амьдралын аж ахуйг харуулсан “Бурхны шарх” кино төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар танилцуулж, Дорноговь аймгийн Саранхөхөө театрын уран бүтээлчдийг кинондоо тоглуулах хүсэлт тавьж, аймгийн Засаг даргын зүгээс кино бүтээл туурвихад дэмжлэг үзүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Кино зураг авалт ирэх долоодугаар сараас эхлэх бөгөөд 2020 оны 2-р сард үзэгчдийн хүртээл болох юм.