МОНГОЛ УЛСАД АНХНЫ СТАНДАРТЫН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ САЙНШАНД ХОТОД
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/11/06

 

Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Сайншанд Салхин Парк" ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд ЕБ-ын 2 дугаар сургуулийн гадна талбайд 3x3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж өгч, нээлтийн арга хэмжээ 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр боллоо. Тус талбай нь МУ-д анхны стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай гэдгээр онцлог бөгөөд ажлын гүйцэтгэгчээр "Тобэм" ХХК ажилласан байна.