МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ "УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ" ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ҮЕ ҮЕИЙН ТӨМӨР ЗАМЧИД ТА БҮХЭНДЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/06/06

Дорноговь аймгаар Евро Азийг холбосон 421 км төмөр дамжин өнгөрдөг бөгөөд улсын хэмжээнд хамгийн урт төмөр замтай аймаг.

Тус төмөр замаар Монгол улсын экспорт, импортын ачаа эргэлтийн 60 хувийг тээвэрлэж байгаа нь улсын болон орон нутгийн эдийн засгийн бааз суурь, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд төмөр замчдын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэг үзүүлж байгааг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн 18,8 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам барих төслүүдийг хэрэгжүүлж байгаа нь манай аймаг ирээдүйд төмөр замын зангилаа болж хөгжих нь дамжиггүй юм.

Улс орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

ТӨМӨР ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН

ШИНЭ МЭДЭЭ