МОНГОЛЫН БАГШ НАРЫН VII ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/04/11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын багш нарын VII их хурал “Сайн багш сайхан ирээдүй” уриатайгаар Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Энэхүү их хуралд Дорноговь аймгаас Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр тэргүүтэй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ахмад залуу багш нараас бүрдсэн 17 төлөөлөгч оролцож байна. Багш нарын VII их хурал 04 дүгээр сарын 11-ээс 12-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
ШИНЭ МЭДЭЭ