АМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН 2018 ОНЫ ҮНЭЛГЭЭГЭЭР ДОРНОГОВЬ АЙМАГ 4-Т ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/20




“Аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан Статистикийн хэлтэстэй хамтран “Аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтийг сайжруулах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, зарим төсөвт байгууллагын дарга болон холбогдох мэргэжилтнүүдийн дунд 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.



Энэхүү хэлэлцүүлгээр аймгийн ЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болон Статистикийн хэлтсээс Дорноговь аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдэд хийсэн дүн шинжилгээ, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулга хийн, аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийг хэрхэн сайжруулах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.



Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг хийхдээ засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн 4 бүлэг, 16 дэд бүлгийн нийт 180 гаруй шалгуур үзүүлэлтийн үнэлгээг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймагт 100 оноо өгөх ба бусад аймгуудыг эхний байрт эрэмбэлэгдсэн аймагтай харьцуулан оноо өгч эрэмбэлдэг. Аймгуудын өрсөлдөх чадварын 2018 оны үнэлгээгээр Дорноговь аймаг 4-т эрэмбэлэгдэн өрсөлдөх чадвараар хамгийн их ахиц гаргасан аймгийн тоонд багтсан байна.