“МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/12

Дорноговь  аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн үндэсний сурын холбоотой хамтран Монгол цэргийн өдөр, Зэвсэгт  хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан  Дорноговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын  дунд “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг 2019 оны  03 дугаар сарын 10-ны  өдөр зохион байгууллаа.

            Жил бүр зохион байгуулагддаг тэмцээнд Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 багийн 100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс  багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Даланжаргалан сумын  Зэвсэгт хүчний 281-р байгууламж, дэд байрт Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р анги,  гутгаар байрт Улаанбадрах сумын  Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн  253-р тусгай салбар тус тус эзэллээ.