МАНДАХ СУМ 60 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/11/28

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл аюулгүй, ээлтэй орчинд суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн стандартад суурилсан үйлчилгээг хэрэглэгч бүрт хүргэнэ” гэсэн зорилтын хүрээнд орон нутгийн төсвийн 749,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Өгөөмөрөн шанд” ХХК тус Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийн 60 хүүхдийн дотуур байрыг барьж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Нээлтийн арга хэмжээ 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болж, арга хэмжээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр, сумын удирдлагууд болон сумын иргэд ЕБС-ын сурагчид оролцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санхүүжилтээр дотуур байрны ширээ сандал, ор зэрэг хатуу хэрэгслийг, орон нутгийн төсвийн 21 сая төгрөгийн хөрөнгөөр гал тогооны хэрэгсэл болон зөөлөн эдлэл /хөнжил, цагаан хэрэглэл, гудас/-ийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр боллоо.