“МАНДАХ НАРАН-1000 АЙЛЫН ОРОН СУУЦ”-ТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/12/04

 

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн стандартын шаардлага хангасан орон сууцаар хангана” гэж тусгагдсан.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаас аймгийн Нутгийн зөвлөлийн санхүүжилтээр Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны хорооллын эхний ээлжийн 272 айлын  орон сууц ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс орон сууцтай танилцах нээлттэй өдөрлөгийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

 “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны хорооллын эхний ээлжийн 272 айлын  орон сууц 4 корпус бүхий 1 өрөө /29.35, 32.94 м2/, 2 өрөө /43.15, 52.8м2/, 3 өрөө /62.9 м2/ гэсэн өрөөний сонголттой юм.