Иххэт сумын хоёр өрх өргөө цагаан гэртэй боллоо
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/02

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон аймгийн ИТХ-аар батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Иххэт суманд жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөх бишрэлт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой Иххэт сумын 3-р багийн иргэн С.Оросоо, 1-р багийн иргэн Д.Алтанбагана нарын гэр бүлийг өргөө цагаан гэртэй болголоо